tsag hugatsaanii hemjuur

Ulaanbaatar

Энэ site-руу орж сонготоо хийж авна уу. http://www.worldtimeserver.com/clocks/wtsclock001.aspx

Monday, December 10, 2012

hairiin zurhai

Хайрын зурхай

Нэгдүгээр сар Төрсөн өдрөө 12 сар болон нэгдүгээр сард тэмдэглэдэг хүмүүсийн хувьд сэтгэл мэдрэлийн өвчин, шизоферен болон гаж донтох өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болохыг дэлхий даяар явуулсан 250 гаруй судалгаа баталж байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж буй үйлчлүүлэгч дотор өвөл төрсөн хүмүүс найман хувиар их байна. Үүнийг эхийнхээ гэдсэнд байх үед нарны гэрэл дутагдсаных гэж тайлбарлаж болно. Эхийн биед хэт ягаан цацраг хэдий бага нэвтэрнэ арьсанд нь эмбрионыг бий болгох витамин төдий чинээгээр бага хуримтлагддаг аж. Бусад судалгаанууд эхийн гэдсэн дэх үеийн нарны гэрэл болон ирээдүйд бий болох өвчлөлийн хоорондын уялдаа холбоог авч үзээгүй байна. Тиймээс ихэнх эрдэмтэд өвчлөлийн шалтгааныг бидэнд мэдэгдээгүй байгаа улирлын өөр төрлийн нөхцөл байдал маш чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу гэж үзэж буй гэнэ. Хоёр, гуравдугаар сар





Хоёр, гуравдугаар сард төрөгсөд тоосны харшилд өртөх нь элбэг байдаг. Агаарт ямар нэг төрлийн тоосонцор бий болохоос хэдхэн сарын өмнө төрдөг нь дараа нь энэхүү харшлын өдөөгчид хэт мэдрэмтгий болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Харшлын хамгийн дэлгэрсэн хэлбэр нь Европт дөрөв, тавдугаар сард бий болдог хус, амуу тарианы тоосонцор юм. Дөнгөж төрсөн хүүхдийн боловсорч гүйцээгүй дархлааны систем нь энэ тоосонцорыг хэт мэдэрч хүлээж авдаг бөгөөд энэ зуршил насан туршид нь үлддэг. Түүнээс гадна хоёр, гуравдугаар сард төрсөн хүүхэд хичээл сургуульдаа тааруухан байдаг нь тогтоогджээ. Статистикийн үзүүлэлтээр тусгай аргачлал шаарддаг сурагчдын ихэнх нь хоёр, гуравдугаар сард төрсөн байжээ.
Үүний шалтгаан нь тав, зургадугаар сард ундны усанд хөдөө аж ахуйн хорт химийн бодис их хэмжээгээр агуулагддагтай холбоотой.

Дөрөв, тавдугаар сар Тавдугаар сард төрсөн бага сургуулийн сурагчид дараа нь ахлах сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй байдгийн шалтгаан нь тэдний сургуульд элсэн орох хугацаатай нь холбоотой. Учир нь тэд ангийнхнаасаа бараг нэг насаар дүү байдаг. Гэхдээ энэ нь хавар төрсөн хүүхдүүдийн цорын ганц асуудал биш. Тус сард төрөгсдийн эрүүл мэндийг ч урьдчилан хэлж болмоор. Гурван сард төрсөн хүүхдүүд насанд хүрээд амьдрах хугацаа нь богиносдог байна. Хавар, зун төрсөн хүүхдүүд хорвоод мэндлээд эхний саруудад буюу намар нь амьсгалын дээд замын эрхтэнг гэмтээдэг нянгийн халдвар авч улмаар бронхит, уушгины үрэвсэлтэй болох магадлалтай байдаг. Дөрөв, тавдугаар сард төрөгсөд насан өтөл болсон хойноо сэтгэл санааны хямралд өртөх, мэдрэлийн өвчин тусах, архинд донтох нь бий. Тавдугаар сард төрөгсөд мартах, тархины судас хатуурах өвчнөөр өвдөх нь элбэг.
Зургаа, долдугаар сар Зун төрсөн хүн өндөр наслах боломж хамгийн их байдаг. Зургаа, долдугаар сард төрсөн эхчүүд өвлийн улиралд жирэмсний эхэн үедээ байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх өндөр хөгжилтэй орнуудын хүнсний бүтээгдхүүний чанар нь улирлаас шалтгаалахаа больсон ч судлаачид чухам энэ үзүүлэлт нь хүүхэд төрөх үеийн жин хэлбэлзэж байдагтай холбож байна. Зургаа, долдугаар сард мэндэлсэн нялхасын дундаж жин намар хийгээд өвлийн эхэн сард төрсөн хүүхдүүдийн жингээс 30 граммаар бага байдаг. Тэгэхээр намар төрсөн хүмүүс зургаа, долдугаар сард төрсөн хүүхдүүдийг бодвол амьдралд илүү бэлтгэгдсэн бие сайтай байдаг. Найм, есдүгээр сар 8-10 дугаар сард төрсөн хүүхдүүд идэр есийн хүйтэн эхлэхээс хэдэн сарын өмнө төрж, ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг учир тэд хоёр, гуравдугаар сард төрсөн хүүхдүүдийн нэгэн адил тоосонцорын харшилд өртөмтгий. Тэр дундаа гэр ахуйн тоосонцор тэдний хамгийн том дайсан болдог. Тиймдээ ч найм, есдүгээр сард төрөгсөд хамгийн их харшилтай хүмүүс болдог. Дөнгөж төрснийхөө дараа харшил өдөөгчтэй ойр байснаас хэт мэдрэмтгий хүмүүс болдог байна. Арав, арваннэгдүгээр сар Гудамжинд хүйтэн болох тусам гэрийн тэжээмэл амьтадтай харьцах нь элбэг болдог. 10-11 дүгээр сард төрсөн хүүхдүүдийн ихэнх нь нохой муурын арьснаас харшилтай болдог. Аравдугаар сараас хойш төрсөн хүүхдүүд өндөр наслах магадлал тун өндөр. Хүн ам зүйчдийн үзэж буйгаар хүний амьдрах хугацаанд хүний өндөр ч мөн нөлөөлдөг аж. Өндөр хүмүүсийн ихэнх нь хавар гэхээсээ илүү оны сүүлээр төрдөг байна. 9-12 дугаар сард төрөгсөд алдартай тамирчид болдог нь дээрхтэй холбоотой бөгөөд үүнийг аваргуудын лигийн хөл бөмбөгчдийн он сар гэрчилдэг байна. Арванхоёрдугаар сар Энэ сард төрсөн хүн өндөр наслах магадлал тун өндөр. Гэвч өвөл төрсөн хүнд сэтгэл мэдрэлийн өвчин, гаж донгоор өвдөх магадлал бас өндөр байдаг. Арванхоёрдугаар сард төрсөн хүмүүс 50 насны байдлаар эхлээд дөрөв, зургадугаар сард төрсөн хүмүүсээс 4-8 насаар илүү насална гэдэгтээ итгэлтэй байж болно гэнэ. Энэ сард төрсөн хүмүүс 105 хүртэл наслах, тэр дундаа бусад сард төрсөн хүмүүсээс өндөр наслах магадлал 16 хувь байдаг юм байна. Өвөл төрөгсдийн хувьд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг 50-иас дээш насныханд маш элбэг тохиолддог өвчнөөр нөгөө ертөнцөд одох магадлал маш бага байдаг. Үүний шалтгаан нь эхчүүд жирэмсэн байх үедээ бас төрсний дараа ч олон төрлийн жимс жимсгэнэ хэрэглэх боломжтой, халдварт өвчнөөр өвчлөх магадлал бага байдгаас болдог гэдгийг Америкийн эрдэмтэд батал
Ордны зохилдлого
Мэлхий-Загас Энэ ордныхны хооронд сайхан нөхөрлөл, хамтын ажиллагаа төдийгүй гүн гүнзгий хайр сэтгэл, аз жаргалтай гэр бүлийн холбоо тогтоно. Тэд анхны харцаараа дурлалцах нь цөөн биш байдаг. Энэ гэр бүлийн холбоо тохиромжтой төдийгүй бүр төгс төгөлдөр, зүйрлэшгүй, хосгүй холбоо байдаг. Энд салалтын тухай ярих нь илүүц болно.
Мэлхий-Хумх Энэ гэр бүлийн амьдрал ямар ч аз жаргал авчрахгүй. Энд харилцан бие биесээ хүндлэх, хэрвээ байдаг бол бэлгийн харьцаанд ч бие биендээ татагдах нь ч тус болдоггүй. Нөхөрлөл, хамтын ажиллагаа ч байх боломжгүй. Эдгээр хүмүүс гэр бүлийн байтугай өөр ямар ч холбоо тогтоох хэрэгггүй юм. Тэдний гэр бүлийн холбоо азгүйдэл, салалт, сарнилтаар л дуусах болно.
Мэлхий-Матар Энэ гэр бүлийн хоёрын хооронд багагүй зөрчилдөөн, эрс тэс ялгаа байж, хос хоёр өөр ертөнцөд байсан ч бие биедээ харилцан дотносож татагдах нь гол үүргийг гүйцэтгэнэ. Хэрвээ энэ харилцаа нь хүчтэй бол энэ гэр бүл магадгүй амьдралынхаа эцсийг хүртэл бат бэхэд тооцогдоно. Эсрэг тохиолдолд таарамжгүй, азгүй байж салж сарних болно. Энэ гэр бүлийн холбоонд матрын зүгээс буулт хийх шаардлага үргэлж гарах ба яг цэвэр матрын ордны шинжийг агуулсан биш холимог төрхтэй матрын ордныхон л ингэж чадна.
Мэлхий-Нум Энэ гэр бүлийн холбоо бүтэлгүйтлээр холбогдсон гэхэд болно. Учир нь эцэстээ салж хагацаж төгсдөг. Тэд маш их зөрчилдөөнтэй байдаг ба үзэл бодол, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл нь өөр өөр байдаг. Хавчийг бие болон сэтгэлийн хувьд татах амьдралын эрч хүч нумынханд байдаг ч гэлээ эдний хооронд зөвхөн найз нөхөд, ажил хэргийн холбоо л байж болно.
Мэлхий-Хилэнц Хавч хилэнцийн хооронд аз жаргалтай урт удаан гэр бүлийн харилцаа тогтоно. Сална гэж байхгүй. Зохицон нийлж, улам батжих ба энэ нь толгойгоороо биш зүрхээрээ боддог хавчаас л хамаарна. Энэ хоёрт хоёуланд нь хамтын амьдралаа аль болохоор удаан хадгалах хүсэл хүчтэй байдаг. Нэгэн зорилго, нэгэн хүсэлд хүрэх итгэл, үнэнч сэтгэл, эрмэлзэл нь энэ хүсэлд хүрэх гэсэн итгэл, үнэнч, эрмэлзэл нь энэ холбооны бат бэх үндэс суурь болдог. Хайр дурлал, дотно сэтгэл нь үхэн үхтлээ хэвээр байх болно.
Мэлхий-Жинлүүр Энэ гэр бүлийн холбоо үргэлж зөрчилдөөнтэй байдаг ба ихэнх тохиолдолд таагүй салалт, сарнилтаар төгсдөг. Хоёулаа шаналан зовдог. Эхний үед хавч гадаад төрх, биеэ авч явах байдлаараа, эелдэг зан, харьцаа, ялдам аашаар жинлүүрийхнийг татна. Харин тэр сайхан үе өнгөрсний дараа тэр энэ бүхэн зөвхөн худал хуурмаг, нэрлэхүү зан байсныг мэднэ.
Мэлхий-Охин Энэ гэр бүлийн холбоонд хавчын халуун зүрх сэтгэл, тэчъяадангуй мэдрэмж охины эрүүл саруул ухаантай нийлдэг. Шууд хэлэхэд охины хувьд азтай учрал юм. Хавчын хувьд залуу насандаа эрх чөлөөгөө эдлэн хайр сэтгэлийн адал явдал, янаг амрагийн явдлаар зугаацаж цэнгэж явсны дараа энэ нь ашигтай гэрлэлтэй болдог. Тэгсэн ч гэлээ хойшдоо аюулгүй байдалд, итгэлтэй байхын тулд үнэ төлөх болдог ба тэр охинд зөвхөн зүрх, түрийвчээ өгөөд зогсохгүй, оюун санаа, сэтгэлээ тэр чигт нь өгөх ёстой болдог. Тэглээ ч энэ тохиолдолд охин хавчыг хайр, янаг амрагийн явдалд таалсан үед л тэр үнэн зүрхээ амьдралынхаа эцсийг хүртэл хавчид өгөх болно.
Мэлхий-Арслан Эдгээр хоёр ордныхны хооронд маш сайхан нөхөрлөл, хамтын ажиллагаа тогтдог ч гэр бүлийн холбоо азтай байх нь, аз жаргалтай байх нь бүр ч ховор байдаг.Тэдний үзэл, санаа бодол, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл нэлээн ялгаатай байдаг. Хавчын хувирамтгай зан арслангийн уурыг барна. Энэ хоёрын энх амгалан оршин тогтнох гарцаагүй нөхцөл нь архирч эхлэхэд л хавчыг үргэлж магтан, түүгээр бахархаж байх хэрэгтэй. Гэвч үүнийг нэг ч арслан тэвчиж чаддаггүй. Энэ гэр бүлийн холбоонд гурван үе байдаг. Үүнд нэгийгээ номхруулах, буулт хийх, түүндээ дасах.
Мэлхий-Мэлхий Хоёр мэлхийн хооронд юуны түрүүнд нөхөрсөг найз нөхдийн холбоо тогтох ба гэр бүлийн холбоо тогтох нь ховор байдаг. Ихэвчлэн ийм гэр бүлийн холбоо өөр өөр зан төлөв, ааш авиртай хүмүүсийн хооронд тогтдог. Хавчынхны ерөнхий шинж нь мэдрэмжтэй, үргэлж сэтгэл санаа нь өөрчлөгдөж байдаг явдал юм. Энэ хоёр хөөрөх, хэрүүл маргаан, нулимсаа гартал гомдохоос эрс зайлсхийх ёстой. Тэдэнд ил тод зөрчилдөөн, бие биендээ дайсагналцах явдал байхгүй ч маш их уйтгартай байх болно.
Мэлхий-Ихэр Энэ хослолд биеийн гэхээсээ илүү сэтгэл санааны хувьд бие биенийгээ сонирхох ба дотны харилцаанд орохоос илүү энгийн нөхөрлөлийн холбоотой болох нь элбэг. Түүнээс гадна гэр бүлийн харилцаанд нь тэдний сэтгэл санааны тогтворгүй байдал нь саад болно. Энэ гэр бүлийн холбоонд хавчынхан ялангуяа эмэгтэй хавчид сайн зүйл юу ч харагдахгүй.
Мэлхий-Үхэр Хавч үхрийнхний хооронд үнэхээр сайхан харилцан итгэлцэл, бүрэн ойлголцол тогтох ба энэ нь гэр бүлийн амьдралд ч эхнэр нөхрийн харилцаанд ч тогтвор суурьшилтай байхын баталгаа болдог. Хамгийн гол нь хоёулаа гэр орноо хайрладаг бөгөөд тав тухтай, тохилог хувийн байшинтай, эргэн тойронд нь цэцэрлэгтэй байхыг мөрөөддөг.Хэрвээ хоёулаа зан байдлынхаа сөрөг талыг хянаж чадвал, тэдний гэр бүлийн холбоо, ургийн барилдлага, гэр бүлийн амьдрал цэцэглэн, аз жаргал ирнэ
. Мэлхий-Хонь Энэ ордуудын хамтарсан амьдрал нэлээн асуудалтай байх болно. Хичнээн бие биедээ татагддаг ч гэсэн тэд амьдралын олон тал дээр санал зөрөлддөг. Ялангуяа санаа бодол, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл дээр. Энэ гэр бүлийн харьцаан дээр хонь байдлыг хэзээд гартаа авах бөгөөд түүний ухаалаг энэрэнгүй сэтгэл, биеэ барих чадвараас энэ гэр бүлийн сайн сайхан байдал хамаарна.


12 ордын Амьдралд баримтлах ёстой зарчим



Та өөрийн далд мөн чанар, баримтлах ёстой зарчмаа зурхайн зурлагаас үзээрэй. Орд болгонд өөрийн гэсэн мөн чанар байдгаас гадна хүн бүр дэлхийд ирэхдээ тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ ухамсарлан мэдэж буй хүмүүс харьцангуй хөнгөн, хялбар амьдардаг гэж зурхайчид үздэг. Тиймээс бид уншигч таны хэрэгцээнд зориулан таны амьдралд баримтлах ёстой зарчим, түүнээс урган гарах үүргийг тань толилуулж байна.
Хонь
Хүний ертөнцөд өөрийгөө илэрхийлэхийн бэлгэдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Би өөрөөсөө эхлээд ертөнцийг өөрчилж эхэлнэ.
- Би бол биеэ даасан, нэгэн цул, биеэ хянах чадвартай бодгаль
- Би илүү сайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөө хөгжүүлж буй
- Одоогийнхоос илүү сайн хүн болох боломж бололцоо надад бий
- Идэвхгүй, үлбэгэр байгаа хүмүүсийг ч би хойноосоо дагуулна
- Би дайчин болохоор биеэ хамгаалах чадвартай, ямар ч дайснаасаа илүү хүчтэй.
- Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.
Үхэр
Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Амьдрал хүч чадалд чинь тохирсон ажил үүргийг хэзээд хүлээлгэж чаддаг. Материаллаг сонирхолд хэт автан, баяжихыг эрмэлзэн, зугаа цэнгэлд хэт автах тусам хүч чадал харих болно
- Дэлхий дээр жаргалтай амьдрана гэдэг бол бага зүйлсээр сэтгэл ханахыг хэлнэ
- Амьдралынхаа долоодох жил болгонд идэж, уух, өмсөх зүүхээ хязаарлан, сэтгэл санаагаа ариусгах шаардлагатай. Учир нь энэ үед хүний биеийн эрчим хүч шинэчлэгдэн цэнэглэгддэг.
- Физик хүч чадлыг хөдөлмөрөөр оюуны хүч болгон хувиргана.
- Хоёрдугаарт явна гэдэг бол хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.
- Гоо үзэсгэлэнг бүтээ, учир нь тэр ертөнцийг аварна.
Ихэр
Хүний нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлэгдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хүн болгон тэнгэр газрыг холбож байдаг
- Зуучлагч нь хоёр талын аль алинд нь үйлчлэхгүй холбоно.
- Мэдээлэл солилцоо их хурдан явагдах ёстой.
- Нөхөрлөл гэдэг бол адил үүрэг зорилготой, төстэй үзэл бодолтой хүмүүсийн холбоо юм. Найз нөхдийн үйл ажиллагаа нэг л чиглэлтэй байна. Тэд зовлон жаргалаа адилхан хуваалцдаг.
- Найз нөхөртөө үнэнч бус байх нь өөрөө өөрөөсөө урваж байгаа хэрэг. Үүнээс болоод бие махбодын бодисын солилцоо хямардаг төдийгүй хорвоо ертөнцтэй харьцах харьцаа ч замарна.
Мэлхий
Хүний гэр орон, гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Чи ганцаараа биш байгаа газар болгонд гэр бүлийнхэн дундаа байгаа мэт бай.
- Эцэг эх хоёроо дээдэл.
- Чамайг төрүүлж өсгөсөн хүнийг үзэн ядах нь амьдралын модыг огтлох лугаа адил чиний үндэс суурийг сулруулан сэтгэл санааны хоосролд хүргэнэ.
- Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.
- Хаа сайгүй амьдар.
Арслан
Хүний хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хүн болгон бүтээгч мөн
- Уран бүтээл гэдэг нь шинэлэг шийдлийг хайх арга мөн агаад хаана ч, хэзээ ч хэрэг болдог.
- Уран бүтээл хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.
- Уран бүтээлд тэмүүлдэггүй ч бусдад ч хайрлагдахгүй, өөрөө ч хайрлаж чадахгүй.
- Өгөөмөр зан гэдэг бол өөрийгөө удирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.
- Нар гэдэг бол хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөө эмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлж буй.
Охин
Хүний бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл мөн.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухаан бол таны бодгалийн үндсэн хэсэг гэж битгий бод. Оюун ухаанаараа өөрийгөө болон хорвоо ертөнцийг ойлгоно гэдэг юуг ч ойлгохгүй байхыг хэлнэ.
- Рационал, логик сэтгэлгээ нь оюунлаг хөгжлийн дайснууд юм.
- Бүх юм бодлоос эхэлдэг.
- Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.
- Хүн болгон өөрийнхөө төлөө амьдрахдаа бусдад үйлчилдэг.
- Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.
Жинлүүр
Хүний хоёлон амьдрах мөн чанарын бэлгэдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өөрийгөө бусдын нүдээр харвал түүнийг таньж мэдэж чадна.
- Өөртөө байхгүй чанарыг бусдаас нөхөн авч бай
- Алтан дунжийг хайна гэдэг нь ямар ч нөхцөл байдалд тайван байхыг хэлнэ.
- Ямар ч ажлыг дуусгаж бай.
- Зорилгодоо хүрэх замд маань нэг ч алдаа байх ёсгүй
Хилэнц
Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Ил тод юм болгонд нууц бас буй.
- Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгвэл илүү том нууцыг олж мэднэ.
- Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.
- Элдэв шунал тачаалыг март, учир нь тэр оюуны хувьсал хөгжлийн эсрэг зам юм.
- Бохир буртагтай усыг бус, цэвэр ариун цэцэн ухааныг цугпуулж сур.
- Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил, тэгвэл нүгэл болгон чинь арилна.
- Өс хонзонг бүү өвөрлө, тэгж чадвал нүдний чинь гал асч, харагдахгүй болгоныг ч олж үзнэ.
Нум
Хүний сурах, заах арга чадварын бэлэгдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухааны хөдөлгөөнт чанар бол шавийн үнэн чанар мөн.
- Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.
- Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа бүрмөсөн орхиж явна.
- Чи дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.
- Чиний амнаас зөвхөн ерөөлийн үг гарч байг, тэгвэл чиний хэлснээр бүх юм болох агаад Бурханы хилэн ч чамайг тойрч өнгөрнө.
Матар
Хүний өөрийгөө хазаарлах, хянах нь мөн чанарын илэрхийлэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хуулийг дага
- Хэрвээ чи хүслээ хязгаарлаж чадахгүй бол хориотой зүйлийн тухай
бодохоо боль. Тэгсэн цагт амьдралын зорилгыг чи ойлгоно.
- Хүсэл тачаалаа хазаарлах нь урт наслахад хүргэнэ.
- Тайван биеэ хянаж байх нь төлөвлөгө тань гэнэт өөрчлөгдөхөөс аварна.
- Гучин жил тутам чиний амар тайван, хатуу чанга байдлыг шалгуурт оруулдаг.
- Шийдвэрийг өөртөө л гаргаж бай.
- Муухайн зан бус, харин хичээл зүтгэл л таныг амжилтанд хөтөлнө.
- Эр зориг бол чиний амьдралын зам заагч мөн.
Хумх
Хүний шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын мэдээллийн бэлгэдэл болдог
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хорвоо ертөнцөд бүх юм хатуу журамтай, замбараатай байдаг.
- Аливаа үзэгдлийн зүй тогтлыг олох чадвар нь Бурханыг ойлгох боломжийг олгоно.
- Уламжлалыг мартвал шинэчлэгч болно
- Ямар ч хүнийг ойлгож болно
- Бүх өнгө хоорондоо нийцдэг.
Загас
Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол
- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүү хий.
- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.
- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур
- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур.


Хайртай хүнээ ордоор нь шинж



Хониныхонтой эвлэрэх амархан: Тэдний уур амархан гардаг тул хэрvvл маргаан галын дєл мэт асан дvрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дєл” нь бєхєнгvvт юу ч болоогvй мэт яриа єрнvvл. Хол байвал, уур нь гарсан гэж мэдэнгvvт утсаар ярьж амралтын єдрvvдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хvчтэй байх ёстой. Ийм єєдрєг сэтгэл хонины эрсийг дор нь зєєллєдєг. Уур нь гарангуут бушуухан ярихгvй бол байнгын буцалсан амьдрал дунд байдаг хониныхон сэтгэлийг чинь ойлгохгvй мартчихаж мэднэ. Тэд єєрсдєє эхэлж утасдах юм бол баяртайгаар хvлээн аваарай. Хайрт чинь буруугаа хvлээж байгааг нэгэнт ойлгосон бол та гомдсон байгаад, гомдлоо мартаж чадахгvй байсан ч салах холдох тухай яаран дурсаад хэрэггvй. Нэгэнт єнгєрсєн явдлыг сєхєж ярих нь уур цухлыг нь хvргэж, яах гэж дахиад энэнтэй холбогдов доо гэсэн бодол тєрvvлдэг. Харин тvрvvчийн маргааны талаар ганц ч vг дуугарахгvй, хєгжилтэй, эрч хvчтэй байвал тэд таныг буцаан хайр сэтгэлийнхээ бурхан болгон тахина.
Vхрийн ордныхонтой vгээ ололцох хялбар биш: Vхрийн эрчvvдийн сэтгэл санааны байдал хурдан єєрчлєгддєггvй болохоор уур нь гарахгvй уддаг. Гэвч угийн тайван амгалан байдалд дуртай учраас тэд эвлэрэхийг хvссэн саналыг сайнаар хvлээн авна. Тэдэнтэй учраа ололцохыг хvсвэл утсаар битгий яриарай. Тэд нvvр тулж уулзахыг илvvд vздэг. Тvvнийг гэртээ урьж дуртай хоолыг нь хийж єгєєд тухтай ярилцаарай. Эрчvvдийн зvрхэнд ходоодоор нь дамжуулж хvрдэг гэдэг vг одоо ч vнэний хувьтай хэвээрээ л байгаа. Vхрийнхний хувьд энэ нь бvр ч тод мэдрэгдэнэ. Тохь тухтай, та хоёрын харилцааны хамгийн нандин мєчvvдийг дурсагдах нєхцєл байдлыг бий болгохыг чармай. Та єєрийнхєє тvvнд хамгийн таалагддаг хувцсыг нь ємсч, дуршлыг нь хєдєлгєх тансаг хоолыг єєрийн гараар бэлтгэ. Эвлэрэх гэсэн хvслийг тань vг биш vйл хєдлєл чинь харуулах ёстой учраас эвлэрэх, салах тухай ярилцах гээд хэрэггvй. Дасал болсон, хамгийн жаргалтай дурсамж нь сэргэж, сэтгэл нь тайвшрахаараа хайрт тань тайвширч бvхнийг уучилна.
Хамтатгахынхантай тvргэхэн эвлэр: Ялангуяа та хоёр одоогоор гэрлээгvй байгаа бол хайрттайгаа тvргэхэн эвлэрээрэй. Тэд ганцаардан, шаналж гуниглаж удаан суухыг хvсдэггvй, ганцаардлыг тэсвэрлэдэггvй учраас энэ байдпаасаа гарах гэж єєр хvнтэй болох нь тvргэн. Тиймээс та тvvнтэйгээ маргалдаад ч гэсэн жаргалтай байдаг бол тvргэхэн шиг эвлэр. Хамтатгахынхан хэзээ ч тvрvvлж буулт хийхгvй. Тvvнтэй эвлэрэхийг хvсч л байгаа бол заавал уулзах гэлгvй утсаар ярьчихад л болно. Ярианы шалтаг чинь ч том биш байж болно. Юу ч болоогvй мэт сvvлийн vеийн шинэ сониноосоо хуваалцан хєнгєн, хєгжилтэй яриа vvсгэх нь чухал. Юунаас болж маргаснаа ч дурсах хэрэггvй. Хамтатгахынхны хувьд энэ бол нэгэнт єнгєрсєн, ач холбогдолгvй зvйл. Эхнэрvvдэд нь зєвлєхєд нvд чинь жавхаатай гялалзаж байх ёстой бєгєєд элдвийн гомдол тавилгvй, шог хошин, хєгжєєнтэй яриаг эрхэм болгоорой.
Мэлхийнхэн удаан уурладаг: Энэ ордны эрчvvд сэтгэл хєдлєл, салалт, хагацлаас vvдсэн гомдол шаналлаа удтал мартаж чадахгvй. Тэр хvсч байсан ч санаачлага гаргана гэж vгvй тул бvх зvйлийг та гартаа ав. Эвлэрэх алхмаа гэртээ, нам гvм, чимээгvй орчинд, эсвэл байгалийн сайханд хийх нь vр дvнтэй. Жишээ нь, та хоёрын хамтдаа зугаалдаг байсан цэцэрлэгт хvрээлэнд ч юм уу. Ингэж салж хагацсан нь танд тvvнээс дутуугvй шаналал, уйтгар авчирсан гэдгийг харуулах хэрэгтэй. Хэрвээ урд нь муудалцаж байсан бол тvvнийгээ дурсаж, яаж учраа ололцож аз жаргалтай байсан тухайгаа сануулан, одоо ч бас эвлэрч аз жаргалтай байна гэдэгт найдаж, хамтдаа байвал ямар их юманд хvрч болно гэдэгт итгэдгээ илэрхийл. Хоёулаа хамт дvрсгvйтэж, ямар адал явдалтай учирч байснаа дурс. Удалгvй хайрт чинь гомдлоо мартаж тайвширч байгааг та харах болно. Тэр таныг урьдын адил єєрт нь хайртай гэдгийг ойлгох нь чухал. Хамтатгахынхны эхнэрvvд тэднийг гэр бvлийнхээ бvх баяр ёслолд татан оруулж, хамтдаа салхинд гарч, хvvхдvvдийнхээ тоглоомыг хурааж, гэр бvлийн зургийн цомгоо vзэж болно.
Арслангийнхантай эвлэрэх амаргvй: Арслангийн ордонд тєрсєн эрчvvд єєрийгєє хvндлэх, нэр тєрєє хайрлах сэтгэл нь єндєр байдаг тул ойр дотных нь хvн гомдоовол удтал мартаж чаддаггvй. Гэхдээ хаан мэт уужим, єршєєнгvй сэтгэлтэй. Энэ ордны эрс уучлал гуйж “доошоо орно” гэж vгvй. Тиймээс та бас єєртэй нь адил, энгийн, ихэмсэг, ямар нэг албадлагагvй, байгаагаараа байж, эвлэрэх єдрєє хайртынхаа єєдєєс vг сєрєх хэрэггvй. Тvvнийг сайн найз нєхєд юм уу чухал зочид цугларах театр, vзэсгэлэнгийн нээлт болон бусад арга хэмжээнд урь. Тэдэнд амьдралын сайхныг харах бололцоо олго. Аль болох сайхан харагдаж, бусад эрчvvдийн нvд танд унаж, бахдахаар хувцаслаж, биеэ авч яв. Тэгсэн мєртєє биеэ барьж, бvх л анхаарлаа ганцхан тvvнд зориулж байгаагаа харуулах хэрэгтэй. Ингэвээс тvvний єєртєє хайртай ихэмсэг байдал нь хангагдаж , ийм ховор нандин бvсгvйг алдахгvй гэсэн бодолд хєтлєх болно. Нєхєртэйгєє муудалцсан эхнэрvvд ч аль болох ганган, чамин, ихэмсэг байхыг хичээгээрэй. Харин энэ нь хардуулах гэж биш, єєрийнх нь тєлєє л хичээж байгаа шvv гэдгээ ойлгуулаарай.
Охины ордныхонд эхэлж санаачлага гаргах бололцоо олго: Охины эрчvvд их болгоомжтой хvмvvс тул хэт их хичээх нь тvvнд эргэлзээ, vл итгэх байдал тєрvvлнэ. Энэ ордонд тєрсєн хайрттайгаа муудалцсан бол тvvнд энэ тухай бодох, салсан шалтгаан, учир явдлаа задлан шинжилж дvгнэлт хийх бололцоо олго. Тэгвэл энэ хэрvvл маргаан удаан vргэлжлэхгvй ч байж болно. Аз болоход тэд ямар ч асуудлыг хурдан бодож дvгнэж чаддаг. Гэхдээ яг эвлэрэх явцад єєр єєрийн байр суурийг илэрхийлэхэд хvндрэл гарч болзошгvй. Эвлэрэхээр шийдэхдээ хайрт тань таныг “дахин хvмvvжvvлж”, алдаа оноог чинь дэнсэлж, юун дээр буруу байсныг чинь ойлгуулах гэж хичээж магадгvй. Нєхцєл байдал ингэж эргэвэл та бvхий л тэвчээр, ухаанаа гаргаж, хэдий дургvй байсан ч аль болох тайвнаар єєрийн алдаа, бурууг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй. Охины ордонд тєрєгсєд, ялангуяа эрчvvд єєрийнхєє бурууг хэзээ ч хvлээдэггvй. “Энх тайвны” хэлэлцээгээ буруутныг олох их дайн болгочихгvйн тулд тvvнийг буруу байсан гэдгийг заавал нотлох гэхийн хэрэггvй болов уу.
Жинлvvрийнхэн хагацлыг тэвчиж чаддаггvй: Энэ ордонд тєрсєн хайртай залуу, ханьтайгаа эвлэрэх нь тєвєгтэй биш учир vйл явцыг хойш нь тавих, удаашруулах хэрэггvй. Тэд хагацал салалтыг хvлээн зєвшєєрдєггvй, ганцаараа байж чаддаггvй учир удалгvй таныг орлох хvний эрэлд гарч мэднэ. Тиймээс хэрвээ та тvvнтэй хамт байхыг хvсч л байгаа бол єєр бvсгvйд дурлан гvйх боломж олгож болохгvй. Тэд амархан эвлэрдэг тул болсон явдалд харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэхэд л болох нь тэр. Тvvн рvv утасдаад тєлєвлєчихсєн байсан чухал ажил, жишээ нь танай гэр бvлийн найзынд болох томоохон vдэшлэгт ч юм уу тvvнгvй очиж яагаад ч болохгvй нь гэж хэл. Ямар ч тохиолдолд, хэргийн эзэн нь тэр байлаа ч та єєрийнхєє шаналж зовсон тухай ярьж тvvнийг єєрийгєє буруутан мэт санах байдалд хvргэж, хариуцлагыг тvvнд vvрvvлэх гээд хэрэгггvй. Энэ тухай зvгээр л мартаж орхи. Тэгээд гоёмсог хувцас ємсєж vсээ шинэчлэн засч, сайхан vнэртэн тvрхээд очвол тэр нэгмєсєн бууж єгнє. Бvх эрчvvдээс жинлvvрийнхэн л бvсгvй хvний гоо сайхныг ойлгож, мэдэрч чаддаг гоо сайхны тєрєлхийн єндєр мэдрэмжтэй хvмvvс юм.
Хилэнцийнхэн єшєє авч мэдэх хvмvvс: Хамгийн хэцvv нь Хилэнцийн эрчvvдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр єєрийг нь гомдоож шаналгасан хvнийг хэзээ ч мартахгvй бєгєєд эргээд тvvнээс хариу авахаас ч буцахгvй. Тэр байтугай хэрvvл маргааны гол буруутан нь єєрєє байсан ч бусдыг биш єєрийгєє л хохирсон, гомдсон гэж боддог. Та хайрт чинь гал дээр тос нэмж, намжиж байсан дєлийг тvймэр болгож болзошгvйг анхаарч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тvvнд хуралдсан бодол гомдлоосоо салахын тулд бvх уур, сєрєг сэтгэл хєдлєлєє нэгмєсєн гаргаж, таныг шаналгах нь таалагдана. Тэднийг хамаг муухайгаа уудалж, таныг хорон vгээр дайрч доромжилж, сэтгэл доторхоо гаргаж дууссан хойно нь л эвлэрлийн тухай ярьж болох юм. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бvсгvй єєрт нь ямар ч хэцvv байсан, тvvний энэ аймшигт аашийг єєрийгєє илэрхийлж чадахгvй байгаа балчир хvvхэд гэж бодож хvлээцтэй, єрєвдєн хандах хэрэгтэй. Хилэнцийнхэн хайртай бvсгvй, эхнэр нь тvvнийг яг л байгаагаар нь, сайн муутай, хахир хатуу ааштай, хэзээ ч засрахгvй хэцvv зантай чигээр нь л хvлээн аваасай гэж боддог.
Нумынхан гомдол хадгалаад байдаггvй: Уужим сэтгэлтэй энэ эрчvvд та буруугvй байсан ч таныг уучилж чадна. Та эхэлж алхам хийхээс бvv ай. Буруу зєвєє ярилцах гэхэд тэд ярианаас бултахгvй, байгаагаараа байж, магадгvй бvдvvлэг мэт санагдам илэн далангvй байдлаар таны ёс зvйн алдааг шvvмжилж ч мэднэ. Энэ нь тvvний чин сэтгэлээсээ хэлж байгаа vг бєгєєд та тvvнд єєрийн vзэл бодлоо айж болгоомжлолгvй шууд vнэнээр нь хэлж болно. Гэхдээ єєрийнхєє бурууг ч бас шударгаар хvлээгээрэй. Нумын эрчvvд нэр хvндээ алдах, ялангуяа хайртай бvсгvйнхээ ємнє бvр ч дургvй тул зарим алдаагаа хvлээн зєвшєєрєхгvй байж магадгvй. Тиймээс дєнгєж эвлэрч байж ахин маргахгvйн тулд хайртдаа vйл явдлыг єєрийнхєєрєє найруулах боломж олгоорой. Тэр дотроо гомдол хураадаггvй, яль шальгvй зvйлд анхаарч сэтгэлээ зовоодоггvй тул нэгэнт тэр бvхнийг уучлаад мартчихсан бол та яг л адилхан байх хэрэгтэй.
Матрынхныг дотор нь буглуулахгvй байхыг хичээ: Матрын эрчvvд гомдвол удаан хугацаагаар “дотогшоо” орж нам болох вий. Тvvнийг хєдєлгєх гэж элдвээр оролдож, vглэж яншаад огт хэрэггvй. Энэ нь тvvнийг улам л цааш нь тvлхэнэ. Тиймээс зvгээр л тvvний тусламж их хэрэгтэй байна гэдгийг илvv vггvйгээр, болж єгвєл бодит байдлаар харуулах хэрэгтэй. Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах гэх ч хэрэггvй. Хэчнээн их зовж байгаагаа харуулах гэж элдвийг чалчиж, тvvний шаналж байгаа эсэхийг мэдэх гэж шалгаах хэрэггvй. Бид хамтаараа энэ асуудалд зохих шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ойлгуулаад, болсон явдалд та сайн дvгнэлт хийсэн тул хойшид ийм зvйл болохгvй байхын тєлєє чармайна гэдгээ илэрхийл.
Хумхын эрчvvдийг урьдчилан таахын аргагvй: Та тvvнтэй хэрэлдсэнээсээ ганц хормын дараа, магадгvй бvр бvтэн жилийн хойно огт санамсаргvй явдлаар ч эвлэрч магадгvй. Энэ ордныхон хvнд удаан муу санадаггvй хvмvvс тул хэзээ нэг цагт эвлэрэхдээ л эвлэрнэ. Та зоригтойгоор эхэлж дуугарч болох бєгєєд энэ нь тvvнд таалагддаг. Эвлэрэх нэг сайхан шалтаг бол бvр эртний сайн найзындаа хамт очихыг урих явдал юм. Найз нєхдийн хєгжєєнтэй яриан дунд энэ нь амжилтанд хvрнэ. Тэр гомдлоо аль хэдийн мартчихсан байгаа гэдгийг ойлгож та ч бас мартах хэрэгтэй. Тиймээс улирсан баларсан явдал, шаналлын тухай ярьж єєрийнхєє сэтгэлийг нээх нэрээр єнгєрсєн зvйлийг сануулах биш, харин Ангараг гариг дээр амьдрал бий юу гэх мэтийн тухай ярь. Єєрєєр хэлбэл огт єєр, сонирхол тєрєм зvйлийн талаар ярьж, бол єгвєл бvх хvныг хамруулахыг хичээгээрэй. Бvгд таныг сонсож эхлэхэд хайрт чинь ч єєрийн эрхгvй татагдах болно.
Загасны эрчvvд эмзэг : Тэд бусдын хувьд хєгийн санагдах єчvvхэн зvйл дээр ч голдоо ортол гомдож мэдэх л хvмvvс. Ийм vед нь тvvнтэй эвлэрэхийг оролдох нь даанч нэмэргvй. Загасны ордонд тєрсєн эрийг “Юу болоо вэ?, Яагаа вэ” гэсэн асуултаар яаж бємбєгдєєд ч тэд яг загас шиг л амаа хамхиад таг болдог. Ингээд байгаагийн нь учир шалтгааныг олохгvйгээр элдвийг янших нь тvvнийг улам л зовооно. Загасныхан сэтгэлдээ хуралдсан бvхнийг ил гаргахдаа маруухан, тэр тусмаа гомдлоо илэрхийлж бvр ч чадахгvй. Ингэж их шаналах нь тэднийг бvхэлд нь эзэмдэхэд тэд ертєнцєєс бvрэн тусгаарлагддаг. Ийм vед нь та єєртєє анхаарлыг нь хандуулах гэж элдвийн ааш гаргах нь тvvнийг харин ч бvр нєгєє тийш нь явуулчихаж мэднэ. Тиймээс хэн нь буруутайг олох гэж оролдохын оронд зvгээр л тайван, нам болчих. Та багахан тэвчээр л гаргачих. Тэдний уур, гомдол яг далайн хар шуурганы дараах шиг бага багаар намжиж байж сая нар мандана. Хамтдаа сайхан хєгжим сонсож, сонирхолтой ном, сэтгvvл уншиж, сайн кино vз. Хайртад чинь таны дэмжлэг, эелдэг зєєлєн байдал л хамгаас чухал гэдгийг ойлгоорой.

No comments:

Post a Comment